Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооноос жил болгон зохион байгуулагддаг ” Олон Улсын Эрчим Хүчний Чуулган” уулзалт 2022 оны 9 сарын 28-29нд ” Эрчим хүчний шилжилт” сэдэвтэйгээр танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.
Чуулганы зорилго: Зүүн Хойд Азид эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсгэж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, бүс нутагт тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх сэдвийн хүрээнд санал дэвшүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг хэлэлцэх юм байна.