Categories
Industry Energy

Эрчим хүч

Улс орны хөгжлийн суурь болсон эрчим хүчний салбар хурдацтайгаар хөгжиж буй энэ үед харилцагч та бүхэнд дэлхийн брэндүүдийн инновацлаг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна. 

Categories
Industry Mining

Уул уурхай

Эдүгээ Дэлхий дээр 7000 гаруй уурхай ажиллаж байгаа бөгөөд жил бүр олон зуун уурхай шинээр ашиглалтад орж байдаг. Эдгээр уурхай нь газрын гүнээс олборлох түүхий эдээ аж үйлдвэр, барилга байгууламж, ялангуяа химийн аж үйлдвэрт төдийгүй өнөөгийн бидний амьдралын гол хэрэгцээг хангагч эрчим хүчний үйлдвэрлэл зэрэгт зориулан гаргадаг. 

  Уул уурхайд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд анхаарах асуудал бөгөөд хүний амь нас, эрүүл мэнд нь аюулгүй ажиллагаанаас шууд хамаарч байдаг. 

Уурхайн цахилгаан угсралтын явцад шаардлагатай бараа бүтээгдэхүүн болон багаж төхөөрөмжийг чанарын өндөр түвшинд  ханган нийлүүлдэг.

Categories
Industry Construction

Барилга

Барилгын салбарт тулгардаг эрсдэлийн нэг бол цахилгааны гэмтэл, буруу холболт, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээс үүдэн гарсан гэмтэл байдаг бөгөөд албан байгууллага, хувь хүнийг эдийн засгийн эрсдэлд оруулдаг. Чанарын шаардлага хангахуйц бараа бүтээгдэхүүн сонгох нь учирч болох эрсдэлээс таныг бүрэн хамгаална.

Бид Дэлхийд танигдсан цахилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай түншлэн Монголын зах зээлд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Categories
Agriculture Industry

Хөдөө аж ахуй

Аж үйлдвэрийн салбар нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл юм. 

Аж үйлдвэрийн хүрээнд аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал нь нэн тэргүүний асуудал бөгөөд бүрэн автоматжуулалт, удирдлагын бүтээгдэхүүн тэдгээрийн эд анги, дагалдах хэрэгслийг бүрэн хангаж ажиллаж байгаа нь тус салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж буй явдал юм.