Categories
Capability home

Ёс зүй, эв нэгдэл, өрсөлдөх чадвар, бүтээлч байдал.

MMS ХХК нь 2010 оноос хойш тасралтгүй уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, инженер техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг мэргэшсэн ханган нийлүүлэгч компани бөгөөд бэлэн бараа материалыг гэрээт борлуулагч болон салбар дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгч бүрд хүргэж байна.

Categories
Capabilities

Инженеринг & Техникийн дэмжлэг

Бид төслийн болон эцсийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээндээ инженер, техникийн зөвлөгөө, дэмжлэгийн үйлчилгээг өөрсдийн вендоруудтай хамтран хүргэдэг бөгөөд тус салбарт хамгийн олон нарийн мэргэжлийн ажилчид, хүний нөөцтэй төдийгүй эрчим хүчний бүтээгдэхүүн нийлүүлэлт, инженеринг ба угсралтын цогц үйлчилгээг салбар компани MMS Engineering-тай хамтран олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.

Categories
Capabilities

Бүтээгдэхүүний шийдэл

2010 оноос эхлэн уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт шинэлэг технологид суурилсан бүтээгдэхүүнийг мэргэжлийн түвшинд ханган нийлүүлж байна.

Бид Дэлхийд салбар бүрдээ тэргүүлэгч 23 үйлдвэрлэгч брэндийн Монголд дахь албан ёсны дистрибьютороор ажилладаг бөгөөд одоогоор 300 түнш компанитай хамтран ажиллаж байна.

Categories
Capabilities

Худалдаа үйлчилгээ

Харилцагчдын эрэлт хэрэгцээнд тохирсон эрчим хүчний бүх төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж хэрэглэгчдэд ойр байх үүднээс томоохон худалдааны төвүүдээр борлуулалтын цэгүүдийг байршуулаад байна.

Төв салбар: MMS Green Building / MMS ХХК /

Салбар дэлгүүр 1: Hermes худалдааны төв B-12 лангуу, В-09 лангуу

Салбар дэлгүүр 2: BIG худалдааны төв 55-р лангуу

Салбар дэлгүүр 3: 100 айл худалдааны төв – Цахилгаанчин дэлгүүр, 100 айл төв 30-р лангуу

Салбар дэлгүүр 4: Төв аймаг, 1-р баг Тэмүүлэн төв

Салбар дэлгүүр 5: Дархан аймаг

Салбар дэлгүүр 6: Ховд аймаг

Бидэнтэй хамтран ажиллах талаар сонирхож байгаа бол доорх линкээр холбогдно уу

https://www.facebook.com/mms.mongolia2010

Categories
Capabilities

Эх үүсвэр

Цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүн болон гар багажийн салбарт дэлхийд тэргүүлдэг компаниудтай түншлээд 12 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд харилцагч байгууллагуудынхаа итгэлийг алдалгүй чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж бидний хамтын ажиллагаа улам бүр цар хүрээгээ тэлсээр Монгол улсын их бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, салбар бүрд хүрч ажиллаж байна.