Categories
Дотоод мэдээ News

Тогтвортой хөгжлийн тайлан 2022

MMS Групп нь Тогтвортой хөгжлийг Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс болон нийт үйл ажиллагааны хүрээнд шингээн, стратегийн ач холбогдол өгч ажилладаг билээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дунд түвшний тэргүүлэгч аж ахуйн нэгжийн хувьд бид эдийн засаг, байгаль орчин болон нийгэмдээ үнэ цэнийг бүтээгч байх зорилгыг урдаа тавин үйл ажиллагаагаа явуулдаг юм. “Бид эх орныхоо ногоон ирээдүйг хөгжүүлэгч, үндэсний тэргүүлэгч компани болно” гэсэн Алсын хараагаар “Бид” буюу дэлхийд өрсөлдөгч чадвар бүхий хүн капиталаар дамжуулан Монгол улсын ногоон ирээдүйг хөгжүүлэгч, манлайлагч байхыг зорих ба үйл ажиллагааны цар хүрээг тэлэн Үндэсний тэргүүлэгч компани болсоноор эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн эерэг нөлөөг нэмэгдүүлнэ гэсэн санааг шингээсэн юм. Тэрбээр 2021 онд МайМонСоорс компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Global Reporting Initiative буюу GRI стандартын дагуу анхны Тогтвортой хөгжлийн тайлангаа боловсруулж байсан бол энэ удаа MMS Группийн 5 компанийн хүрээнд GRI стандартын дэлгэрэнгүй тайланг боловсруулан бизнес удирдлагын “Зөв” аргачлалаар манлайлах, тулгарч буй саад, бэрхшээлийг “Тогтвортой” шийдлээр даван туулахыг уриалан ажиллаж байна.

2023/03/31

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн