ХАМРАХ ХҮРЭЭ Энэхүү стандартын зорилго нь байгууллагад эрчим хүчний үр ашиг, эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний зарцуулалт зэрэг эрчим хүчний гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулахад шаардлагатай систем, процессыг бий болгох боломж олгоно. Энэхүү стандарт нь байгууллагын эрчим хүчний менежментийн тогтолцоо (ЭХМТ)-ны шаардлагыг тогтоодог. ЭХМТ-ны амжилттай хэрэгжүүлэлт нь байгууллагын бүх шатны, ялангуяа дээд шатны удирдлагын амлалт оролцооноос хамаардаг эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулалтын соёлыг дэмждэг. Ихэнх тохиолдолд энэ нь байгууллагын соёлын өөрчлөлт байна.
ҮР АШИГ Энэхүү стандартыг үр дүнтэй хэрэгжүүлснээр байгууллагын эрчим хүчийг удирдах арга өөрчлөгдөж эрчим хүчний гүйцэтгэлийн сайжруулалтын системтэй хандлага бий болно. Эрчим хүчний менежментийг бизнесийн үйл ажиллагаатай нэгтгэснээр байгууллага эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулж, холбогдох эрчим хүчний зардлыг бууруулснаар байгууллага илүү өрсөлдөх чадвартай болно. Энэ нь байгууллагад өөрийн эрчим хүчний холбоотой ялгаруулж байгаа хүлэмжийн хийн бохирдлыг бууруулж, Дэлхийн дулаарлыг бууруулах ерөхний зорилгоо биелүүлэхэд хөтөлнө.