Төслийн мэдээлэл:
Цахилгааны бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт болон цахилгааны угсралт үйлчилгээ
Төслийн мэдээлэл:
Цахилгааны бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт болон цахилгааны угсралт үйлчилгээ
Цахилгаан эрчим хүчний бүхий л салбарт олон улсын жишигт нийцсэн дэлхийн томоохон брэндүүдийн бүтээгдэхүүн, шинэлэг технологийг мэргэжлийн өндөр түвшинд ханган нийлүүлж байна.
Уул уурхай нь Дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 11 хувийг дангаараа эзэлдэг бөгөөд хүнд нөхцөлд тохирсон өндөр зэрэглэлийн эрчим хүчний бүтээгдэхүүн ашиглах, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд анхаардаг нь тус салбарын онцлог юм.
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хүрээнд өндөр стандартыг хангах үүрэгтэй
Үүнд:
Орчин үеийн барилга байгууламжид нэн шаардлагатай анхаарах зүйлсэд зай талбайг зөв зохион байгуулах хэмнэх, цахилгаан холболт автоматжуулалтыг стандартын дагуу гүйцэтгэх явдал юм. Үүнд:
Барилгын гадна дэд өртөө, КТП, ХТП, хуваарилах байгууламж
Барилгын салбарт зай талбай ашиглалт маш чухал бөгөөд энэ асуудлыг ухаалгаар шийдсэн шийдлийг танилцуулж байна.
Бид төслийн болон эцсийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээндээ инженер, техникийн зөвлөгөө, дэмжлэгийн үйлчилгээг өөрсдийн вендоруудтай хамтран хүргэдэг бөгөөд тус салбарт хамгийн олон нарийн мэргэжлийн ажилчид, хүний нөөцтэй төдийгүй эрчим хүчний бүтээгдэхүүн нийлүүлэлт, инженеринг ба угсралтын цогц үйлчилгээг салбар компани MMS Engineering-тай хамтран олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.
2010 оноос эхлэн уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт шинэлэг технологид суурилсан бүтээгдэхүүнийг мэргэжлийн түвшинд ханган нийлүүлж байна.
Бид Дэлхийд салбар бүрдээ тэргүүлэгч 23 үйлдвэрлэгч брэндийн Монголд дахь албан ёсны дистрибьютороор ажилладаг бөгөөд одоогоор 300 түнш компанитай хамтран ажиллаж байна.
Харилцагчдын эрэлт хэрэгцээнд тохирсон эрчим хүчний бүх төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж хэрэглэгчдэд ойр байх үүднээс томоохон худалдааны төвүүдээр борлуулалтын цэгүүдийг байршуулаад байна.
Төв салбар: MMS Green Building / MMS ХХК /
Салбар дэлгүүр 1: Hermes худалдааны төв B-12 лангуу, В-09 лангуу
Салбар дэлгүүр 2: BIG худалдааны төв 55-р лангуу
Салбар дэлгүүр 3: 100 айл худалдааны төв – Цахилгаанчин дэлгүүр, 100 айл төв 30-р лангуу
Салбар дэлгүүр 4: Төв аймаг, 1-р баг Тэмүүлэн төв
Салбар дэлгүүр 5: Дархан аймаг
Салбар дэлгүүр 6: Ховд аймаг
Бидэнтэй хамтран ажиллах талаар сонирхож байгаа бол доорх линкээр холбогдно уу
Цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүн болон гар багажийн салбарт дэлхийд тэргүүлдэг компаниудтай түншлээд 12 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд харилцагч байгууллагуудынхаа итгэлийг алдалгүй чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж бидний хамтын ажиллагаа улам бүр цар хүрээгээ тэлсээр Монгол улсын их бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, салбар бүрд хүрч ажиллаж байна.
Улс орны хөгжлийн суурь болсон эрчим хүчний салбар хурдацтайгаар хөгжиж буй энэ үед харилцагч та бүхэнд дэлхийн брэндүүдийн инновацлаг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна.
Эдүгээ Дэлхий дээр 7000 гаруй уурхай ажиллаж байгаа бөгөөд жил бүр олон зуун уурхай шинээр ашиглалтад орж байдаг. Эдгээр уурхай нь газрын гүнээс олборлох түүхий эдээ аж үйлдвэр, барилга байгууламж, ялангуяа химийн аж үйлдвэрт төдийгүй өнөөгийн бидний амьдралын гол хэрэгцээг хангагч эрчим хүчний үйлдвэрлэл зэрэгт зориулан гаргадаг.
Уул уурхайд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд анхаарах асуудал бөгөөд хүний амь нас, эрүүл мэнд нь аюулгүй ажиллагаанаас шууд хамаарч байдаг.
Уурхайн цахилгаан угсралтын явцад шаардлагатай бараа бүтээгдэхүүн болон багаж төхөөрөмжийг чанарын өндөр түвшинд ханган нийлүүлдэг.