Categories
Inner news News

НАМ ХҮЧДЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ…

Нам хүчдэлийн тоноглолуудыг үйлдвэр аж ахуйн газар, орон сууцны болон олон нийтийн барилга байгууламж, цахилгаан дамжуулах, хуваарилах, түгээх гэх мэт олон салбарт өргөнөөр ашиглаж байна.

Нам хүчдэлийн хяналтын болон удирдлагын төхөөрөмжүүд, хосолсон үйлдэлтэй автомат таслуурууд, унтраалгууд, автомат ба дифференциаль таслуурын бүтээгдэхүүн хэлбэлзэл, цахилгаан хэлхээг хамгаалах болон дулаан тэсвэртэй /терминал/ бүтээгдэхүүн, ухаалаг орон сууц, барилгын систем, хайрцаг болон бага хүчдэлийн хуваарилах систем зэрэг бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан байх аюулгүй ажиллагааны баталгаатай байх шаардлагатай юм. .

CHINT ГЭЖ ЮУ ВЭ ?

Ухаалаг шийдэл бүхий эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч CHINT брэнд нам хүчдэлийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.

Товч танилцуулга:

БНХАУ-Н хамгийн том эрчим хүчний шийдэл үйлдвэрлэгч CHINT групп 1984 онд үүсгэн байгуулагдаж аж үйлдвэрлэл, эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, шинэ эрчим хүчний систем, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн платформ, бизнес инкубатор төмөр зам зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Статистик мэдээлэл:

  • Нийт: 40.000 гаруй ажилтан
  • Жилийн 16,1 тэрбум ам долларын борлуулалтын орлоготой
  • 6 үндсэн чиглэлийн 70 гаруй ерөнхий нэр төрлийн бүтээгдэхүүн
  • Нийт 16 бүрэлдэхүүн компантай
  • Азийн шилдэг 50 компани нэг
  • БНХАУ-н шилдэг 3 дахь хувийн хөрөнгө оруулалтай компани
  • Нийт 3600 гаруй бүтээгдэхүүний чанарын гэрчилгээтэй

Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хүрээ:

  • Хүчний автомат
  • Автомат сэлгэн залгагч
  • Автомат
  • Контактор
  • Самбар
  • Гал хамгаалагчтай салгуурын суурь
  • Гал хамгаалагч
  • Дифференциал автомат
  • Самбарын индикатор гэрэл
  • Пуск, стоп товчлуур

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *