Аж үйлдвэрийн салбар нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл юм. Аж үйлдвэрийн хүрээнд аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал нь нэн тэргүүний асуудал бөгөөд бүрэн автоматжуулалт, удирдлагын […]
Барилгын салбарт тулгардаг эрсдэлийн нэг бол цахилгааны гэмтэл, буруу холболт, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээс үүдэн гарсан гэмтэл байдаг бөгөөд албан байгууллага, хувь хүнийг эдийн засгийн эрсдэлд оруулдаг. Чанарын шаардлага хангахуйц бараа бүтээгдэхүүн сонгох нь учирч болох эрсдэлээс таныг бүрэн хамгаална. Бид Дэлхийд танигдсан цахилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай түншлэн Монголын зах зээлд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг […]
Эдүгээ Дэлхий дээр 7000 гаруй уурхай ажиллаж байгаа бөгөөд жил бүр олон зуун уурхай шинээр ашиглалтад орж байдаг. Эдгээр уурхай нь газрын гүнээс олборлох түүхий эдээ аж үйлдвэр, барилга байгууламж, ялангуяа химийн аж үйлдвэрт төдийгүй өнөөгийн бидний амьдралын гол хэрэгцээг хангагч эрчим хүчний үйлдвэрлэл зэрэгт зориулан гаргадаг. Уул уурхайд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд анхаарах […]
Улс орны хөгжлийн суурь болсон эрчим хүчний салбар хурдацтайгаар хөгжиж буй энэ үед харилцагч та бүхэнд дэлхийн брэндүүдийн инновацлаг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна.
65,1% -ийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар,
боловсруулах аж үйлдвэрийн салбар, 12,2% хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар эзэлж байна
220кВ-ын ЦДАШ трасс 1034,59kм, 5кВ-ын ЦДАШ 12,8км
Нийт ЦДАШ. 110кВ-ын ЦДАШ трасс 3825,68км
Монгол улсын анхын цахилгаан станц – 1916 он Нийслэл хүрээнд
орчим чадалтай цахилгаан үүсгүүр ажиллаж эхэлсэн. Улсын хэмжээнд Цахилгаан хий үйлдвэрлэл, усан хангамж тоо – 268
3. Цахилгаан, дулаан эрчим хүч салбарын үйлдвэрийн бүтэц эзлэх хувиар • Цахилгаан эрчим хүч – 73.4%, • Дулааны эрчим хүч – 11.5% 2018 оны байдлаар цахилгаан эрчим хүчний нийт нөөц
буюу 79.7 хувийг дотооддоо үйлдвэрлэж 1.7 тэрбум киловатт цага буюу 20.3 хувийг БНХАУ болон ОХУ-аас импортоор авч хэрэглэсэн байна
Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал:
Хөгжиж буй орнуудын дунд эрчим хүчний систем нь нүүрснээс хамгийн их хамааралтай нь Монгол улс юм. 2019 оны байдлаар нийт эрчим хүчний 80 гаруй хувийг нүүрс-шатаах замаар эрчим хүч гаргадаг дулааны болон цахилгаан станцуудаас бүрддэг.
Эрчим хүчний салбар нь нийт ялгарч буй хүлэмжийн хийн гуравны хоёрыг үүсгэдэг. Хэрэв одоогийн чиг хандлага цаашид энэ хэвээр үргэлжилбэл хүлэмжийн хийн ялгаралт 2030 он гэхэд 51,5 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл /НТДИ/ болж нэмэгдэх бөгөөд хүлэмжийн хийн нийт ялгаралтад эрчим хүчний салбарын эзлэх хувь нь 81,5%-д хүрч өсөхөөр байна. Иймд хүлэмжийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд 7.3 сая тонн НТДИ-ээр бууруулах зорилт тавьсан.
- Эрчим хүчний салбар – 4,9сая тонноор,
- Аж үйлдвэрийн салбар – 0,7 сая тонноор
- Тээврийн салбарт – 1.7 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөсөн байна.
Эрчим хүчний салбарын бодлого / Сэргээгдэх эрчим хүч /
Монгол Улсын эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд Засгийн газар нийт эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол улсын хувьд хөгжүүлэх боломжтой нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Монгол улс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд;
- 1-р үе шат Түлш, эх үүсвэрийн чадлын нөөцийг бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурийг бий болгох, эрчим хүчний нормативын баримт бичгийн тогтолцоог төгөлдөржүүлж, евро стандартыг нутагшуулах, эрх зүйн орчныг сайжруулах.
- 2-р үе шат Эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлж байхаар төлөвлөсөн.
Бидний нийгэмд оруулах хувь нэмэр
Ногоон технологи, байгальд ээлтэй бүтээгдэхүүн, дахин сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, дэвшилтэд технологи бүхий дэлхийн брэндүүдийг улс орондоо нутагшуулан хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж, чанарт суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг танд хүргэхээр зорин ажиллаж байна.