Аж үйлдвэрийн салбар нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл юм. Аж үйлдвэрийн хүрээнд аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал нь нэн тэргүүний асуудал бөгөөд бүрэн автоматжуулалт, удирдлагын […]
Барилгын салбарт тулгардаг эрсдэлийн нэг бол цахилгааны гэмтэл, буруу холболт, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээс үүдэн гарсан гэмтэл байдаг бөгөөд албан байгууллага, хувь хүнийг эдийн засгийн эрсдэлд оруулдаг. Чанарын шаардлага хангахуйц бараа бүтээгдэхүүн сонгох нь учирч болох эрсдэлээс таныг бүрэн хамгаална. Бид Дэлхийд танигдсан цахилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай түншлэн Монголын зах зээлд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг […]
Эдүгээ Дэлхий дээр 7000 гаруй уурхай ажиллаж байгаа бөгөөд жил бүр олон зуун уурхай шинээр ашиглалтад орж байдаг. Эдгээр уурхай нь газрын гүнээс олборлох түүхий эдээ аж үйлдвэр, барилга байгууламж, ялангуяа химийн аж үйлдвэрт төдийгүй өнөөгийн бидний амьдралын гол хэрэгцээг хангагч эрчим хүчний үйлдвэрлэл зэрэгт зориулан гаргадаг. Уул уурхайд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд анхаарах […]
Улс орны хөгжлийн суурь болсон эрчим хүчний салбар хурдацтайгаар хөгжиж буй энэ үед харилцагч та бүхэнд дэлхийн брэндүүдийн инновацлаг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байна.
Монголын анхны барилга: 1905 оны 8 сард Ашиглалтанд оруулсан
хэмээх нэртэй байжээ
Энканто олон улсын худалдааны төв
35 давхар / 2021онд ашиглалтанд орно /
Барилгын зах зээлийг хувиар илэрхийлвэл /2019/
Орон сууцны бус – 47.2% , Инженерийн байгууламж – 22.4% , Их засварын – 2.4%
2019 оны эцсийн байдлаар нийт
аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаагаас 14.1 мянга буюу 7.5 хувийг барилгын салбар эзэлж байна.
Барилгын салбарын тулгамдаж буй асуудал
Барилгын салбарын удирдлага, зохион байгуулалт, бүтцийн өнөөгийн байдал технологи талаасаа шаардлага хангахгүй байгаа нь салбарт тулгамдаж байгаа асуудлуудаас тод харагдаж байна. Зөвхөн бүтцийн хэлбэр талаас нь авч үзвэл оновчтой мэт боловч бүтэц нь үйл ажиллагаанаас хамааран тодорхойлогдох буюу технологийн агуулга талдаа анхаарсан бүтэц сул байна. Зураг төсөл, барилга угсралт, үйлдвэрлэлийн хувьд дэлхийн нийтийн технологийн дэвшлийг хувийн аж ахуйн нэгж нэвтрүүлж байгаас эс тооцвол хөгжиж, сайжирсан зүйл дулмигхан байгаа билээ.
Асуудлын хүрээнд шийдвэрлэх гарц
Эрдэм шинжилгээний байгууллага тайлагнадаг системд шилжиснээр салбарын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг эрхэлж, суурь судалгааны ажил гүйцэтгэх, норм нормативыг боловсруулах, боловсронгуй болгох, салбарын хөгжлийн хөтөлбөр, концепцийг бэлтгэх, шинэ техник технологийг сонгох, нутагшуулах, материалын сорилт шинжилгээний лаборторийн гэх мэт бодлогын түвшний голлох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх юм.
Өнөөдөр барилгыг богино хугацаанд барих, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгаж дэвшилтэт хийц эдлэл, материал хэрэглэж шинжлэх ухааны ололт амжилтаас хоцрохгүй байх нь чухал байна.
Барилгын салбарын бодлого /2020- 2030/
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “ Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулснаар төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдлээ. Энэхүү бодлогын баримт бичигт тусгагдсан 8 үндсэн чиглэлийн хүрээнд 8 зорилт, 25 үйл ажиллагааг 2029 оныг хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өсөхөөр тооцож байна.
Барилгын салбар
Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол услын бүтээн байгуулалтын гол талбар. Энэ ч утгаараа нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж байдаг.
Барилга, хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжин тэлж, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт өрнөж, нийгэм эдийн засагт нөлөөлөхгүйц томоохон төслүүд амжилттэй хэрэгжиж байна.
Бидний барилгын салбарт оруулах хувь нэмэр
Барилгын салбарын үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, “Ногоон ирээдүйг бүтээе” зорилгын хүрээнд Монгол улсдаа анхдагч ногоон бүтээн байгуулалт буюу LEED гэрчилгээтэй анхны 100% байгальд ээлтэй технологиор оффисын барилгыг бариж ашиглалтанд оруулаад байна. Мөн тус салбарт сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний бүх төрлийн дэвшилтэт технологи бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна.
НОГООН ХӨТӨЛБӨР
Олон улсын ногоон хөтөлбөр бүхий LEED certificate-тай байгальд ээлтэй оффис, LEED certificate нь Эрчим хүч, орчны зураг төсөл, АНУ-ын Ногоон барилгын зөвлөлөөр баталгаажсан дэлхийн хамгийн том ногоон барилгын гэрчилгээжүүлэлтийн систем юм. Байгальд ээлтэй технологи, лед гэрэлтүүлэг, эрчим хүчний хэмнэлттэй халаалт, хөргөлт, агааржуулалтын бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэснээр та эрчим хүчний зардалыг мэдэгдэхүйц бууруулж чадна. Ногоон байгууламж нь энгийн барилгаас 25 хувиар бага эрчим хүч, Усны хэрэглээ 11 хувиар бага, засвар үйлчилгээний зардал 30 хувиар бууруулдаг бөгөөд ашиглалтын зардалыг нэг жилийн дотор 10 хувиар бууруулах боломжтой 100% байгальд ээлтэй технологтой барилга юм.