Capabilities

Эх үүсвэр

Цахилгаан эрчим хүчний бүтээгдэхүүн болон гар багажны салбарт дэлхийд тэргүүлдэг компаниудтай түншлээд 12 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд харилцагч байгууллагуудынхаа итгэлийг алдалгүй чанартай, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж бидний хамтын ажиллагаа улам бүр цар хүрээгээ тэлсээр Монгол улсын их бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмэрээ оруулж, салбар бүрт хүрч ажиллаж байна.

Эх үүсвэр
Худалдаа үйлчилгээ

Харилцагчдын эрэлт хэрэгцээнд тохирсон эрчим хүчний бүх төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж хэрэглэгчдэд ойр байх үүднээс томоохон худалдааны төвүүдээр борлуулалтын цэгүүдийг байршуулаад байна. Салбар дэлгүүр 1 : Union Building A block / MMS ХХК / Салбар дэлгүүр 2 : Hermes худалдааны төв Салбар дэлгүүр 3 : BIG худалдааны төв 666 Салбар дэлгүүр 4 : 100 айл худалдааны […]

Худалдаа үйлчилгээ
Бүтээгдэхүүний шийдэл

2010 оноос эхлэн уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт шинэлэг технологид суурилсан бүтээгдэхүүнийг мэргэжлийн түвшинд ханган нийлүүлж байна. Бид Дэлхийд салбар бүрдээ тэргүүлэгч 23 үйлдвэрлэгч брэндийн Монголд дахь албан ёсны дистрибьютороор ажилладаг бөгөөд одоогоор 300 түнш компанитай хамтран ажиллаж байна.

Бүтээгдэхүүний шийдэл
Инженеринг & Техникийн дэмжлэг

Бид төслийн болон эцсийн хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээндээ инженер, техникийн зөвлөгөө, дэмжлэгийн үйлчилгээг өөрсдийн вендоруудтай хамтран хүргэдэг бөгөөд тус салбарт хамгийн олон нарийн мэргэжлийн ажилчид, хүний нөөцтэй төдийгүй эрчим хүчний бүтээгдэхүүн нийлүүлэлт, инженеринг ба угсралтын цогц үйлчилгээг салбар компани MMS Engineering-тай хамтран олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.

Инженеринг & Техникийн дэмжлэг